Каритас Чех Репаблик олон улсын байгууллагатай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМонгол Улсын Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Каритас Чех ребавлик ОУ-ын байгууллагын суурин төлөөлөгч Тиваол Чипое нар хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь Монгол улсын ногоон хөгжлийг дэмжиж, цэвэр технологи нэвтрүүлэх, байгаль орчинд халгүй үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлэх, хөхиүлэн урамшуулах зорилгоор холбогдох эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулах тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд БОНХАЖЯ, Каритас Чех репавлик ОУ-ын байгууллага хамтран ажиллах юм.
Санамж бичгийн хүрээнд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, цэвэр технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах механизмыг шинэчлэх, боловсронгуй болгох, урамшуулах, олон нийтэд сурталчлах ажлуудыг зохион байгуулах юм.