Байгальд ээлтэй гишүүдийг тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН"Хөвсгөл далайн эзэд" ТББ-аас 2012-2014 онд УИХ-ын гишүүдийн байгаль хамгаалах чиглэлээр явуулсан үйл ажиллагаанд үнэлгээ өгч "Байгальд ээлтэй гишүүн"-ийг тодруулжээ.
Уг шалгаруулалтад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Д.Ганбат, С.Одонтуяа нар “Байгальд ээлтэй гишүүн”-ээр тодорч, өнөөдөр батламж, цомоо гардан авлаа.
Мөн 2012-2016 оны УИХ Монгол орны байгаль орчныг хамгаалахын төлөө хүсэл зориг, хүчин чармайлт гаргадаггүй, “Байгальд ээлгүй УИХ” болжээ. Учир нь УИХ-ын гишүүд 2012 оны намрын чуулганаас 2014 оны хаврын чуулган хүртэлх бүрэн эрхийнхээ тал хугацаанд байгальд ээлтэй нэг хууль санаачилж, гурван хууль баталсан байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр