Орон нутгийн төсөвт төлсөн татвар, хураамжийн талаар иргэдэд нээлттэй мэдээлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-11-30 15:41:59

Завхан аймгийн компаниуд болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, хандив, тусламж, байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулсан зардлын талаар иргэдэд нээлттэй мэдээлж байна.

Иргэдэд нээлттэй мэдээлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий дэд зөвлөлийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан орон нутгийн захиргааны байгууллага, компаниуд, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн төлөөллийн гурван  талын тэгш оролцоо бүхий бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Тухайлбал Дөрвөлжин сум, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “Баян-Айраг” Эксплорэйшн ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хяналт тавих ажлын хэсэг байгуулан нутгийн удирдлагын болон захиргааны, иргэдийн төлөөлөл, компанийн төлөөлөл оролцон ажиллажээ. 

Б.Мягмарсүрэн 

相关新闻