Арьсан урлагийн уран бүтээлчид “Хүрэл буга” үзэсгэлэнгээ нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүрэл буга” нийгэмлэгийн уран бүтээлчдийн хамтарсан гурав дахь удаагийн үзэсгэлэн Хаан галерейд энэ сарын 03-23-нд олны хүртээл болно.
Энэ удаагийн үзэсгэлэнд 20-иод уран бүтээлчийн урласан 40 гаруй арьсан ханын чимэг, зураг, баримал, хүүхэлдэй зэрэг олон төрлийн арга ажиллагаатай бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх юм.
Орчин үед арьс ширэн бүтээгдэхүүн, түүний материалын боловсруулалтыг дан ганц үндэсний аргад тулгуурлан хөгжүүлэх боломжгүй бөгөөд харин ч үндэсний урлагийн уламжлалыг шинэ техник технологийн онолтой хослуулан өвөрмөц сонин шийдэл бүхий арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, хэрэглээний эд зүйлс, урлагийн бүтээлийг бүрэн хийх боломжтой юм. Ардын гар урлал нь цаг үе зах зээл, глобалчлалын өнөө үед өөрийн гэсэн уламжлалт хийц, уран сайхны дүрслэл, арга барил бараг алдагдахад хүрээд байна.

“Хүрэл буга” нийгэмлэг нь байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд Дүрслэх урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийг төгсөөд мэргэжлээрээ дагнан ажиллаж байгаа үе үеийн төгсөгчдөөс бүрдсэн Төрийн бус байгууллага юм. Тэд мэргэжил нэгт уран бүтээлчдийн хамт Монголын уламжлалт арьсан урлагийг хөгжүүлж, сурталчлах, сургалт зохион байгуулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх зэрэг ажтл хийхээр төлөвлөөд байгаа аж.

Ж.Болор