Судлаач Р.Отгонбаатарын цуглуулгаас Монголын 1000 жилийн түүхтэй танилцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгий эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Р.Отгонбаатарын Монгол ном судар, бичиг соёлын өвийн арвин баян цуглуулгаас дээжлэн гаргаж буй “Монгол ном бичгийн эрдэнэс” үзэсгэлэн өнөөдөр Монгол төрийн музейд нээлтээ хийлээ.
Энэхү үзэсгэлэнг “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Монгол төрийн түүхийн музей хамтран зохион байгуулж байна.
Нэг хүний дагнан судалж, эрэл хайгуул хийж, эрдэм шинжилгээний тодорхой зорилготой эмхлэн төрөлжүүлсэн энэхүү хувийн ховор нандин цуглуулгыг гадаад дотоодын жуулчид, эх түүхээ сонирхогчид, оюутан судлаачид, олон нийт, өсвөр залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилготой. Монгол ном бичгийн эрдэнэсийн бүтээлийг олон түмэнд танилцуулснаар аялал жуулчлалын салбарт монголчуудын оюуны болон эдийн соёл, бичгийн өв уламжлал, ур хийц ухаан билэг, ардын гар урлалын талаас нь гадаад дотоодын үзэгч олон түмэнд таниулах шинэ брэнд бий болно гэж үзэсгэлэн зохион байгуулагчид үзэж байна.
Монгол орныг Чингис хааны өлгий нутаг, эртний түүхийн улбаатай, онгон догшин байгальтай гэдэг талаас нь түлхүү үзүүлэхээс гадна Монголчуудыг олон бичиг үсгийг зохион хэрэглэж, олон эрдэмтэн мэргэд, лам нар, бичгийн хүмүүсийг төрүүлэн гаргасан, бичиг соёлын нэн эртний баялаг уламжлалтай ард түмэн болохыг энэхүү үзэсгэлэнгээр харуулахыг зорьжээ.

Үзэсгэлэнд эрдэнийн сан “Субашид”-ын эртний орчуулгын монгол бичмэл, монгол, дөрвөлжин, тод үсгийн цагаан толгой, Очироор огтлогч судар монгол бичмэл, алтаар хадамлаж бичсэн ном, мөнгөөр бичсэн номын хуудсууд, үнсэн самбар, өврийн бичгийн мод, төмөр гортиг, иж бүрэн бичгийн хэрэгсэл, үзэг бийрийн сав, гуулин тамганууд, гарын тэмдэг, номын тамга, бийрийн угтуул, эвэр зуруул, монгол номын шогол зэрэг эд өлгийн зүйлсийг үзүүлж байна.
Судлаач Р.Отгонбаатар өөрийн мэргэжил мэдлэг, дур сонирхлынхоо дагуу монгол бичгийн хэрэгсэл, монгол ховор ном судрын нэлээд баян өвийг оюутан ахуй цагаасаа цуглуулан эх орондоо олон удаа үзэсгэлэн гаргаж байв. Мөн ОХУ, БНХАУ, Франц, Румын зэрэг улсад үзэсгэлэнгээ гаргаж монгол өв соёлоо сурталчилснаас гадна монгол модон барын номын эх гарчиг, Монгол бичиг үсгийн дээж, Дөрвөлжин үсгийн тухай дөрвөн зүйл, Итгэл номын соёл уламжлал зэрэг ном эмхэтгэл, олон өгүүлэл гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлжээ. Тэрбээр хэлэхдээ, “Миний оюутан байх үеэсээ өдий хүртэл цуглуулсан монгол бичиг үсгийн эд өлгийн зүйлс, ном судрын дээжис та бүхнийг Монголын 1000 жилийн түүхтэй танилцуулна гэдэгт итгэлтэй байна. Манай залуу хойч үеийнхэн энэ үзэсгэлэнгээс монголчууд бид морин дэл дээр давхидаг дайчин удамт улсаас гадна ном судар бүтээдэг оюун билэгт ард түмний үр сад гэдгээ мэднэ гэдэгт найдаж байна” гэв.
Монголчуудын оюуны өв уламжлал, ном бичгийн хэрэгслийн ур хийц, ухаан билгийн гайхамшигт дурсгалт зүйлсийг дээлэн дэлгэсэн тус үзэсгэлэнг 15 хоногийн туршид олон нийтэд толилуулах юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал