“Бичиг соёл-2018” үзэсгэлэн олон улсынх болж өргөжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Бичиг, соёл, боловсролын төв”-өөс хамтран зохион байгуулж буй “Бичиг соёл-2018” үзэсгэлэн Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болж байна.
Тус үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлсний 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд жилээс жилд оролцогчдын хүрээ тэлж, олон улсын шинж чанартай үзэсгэлэн болтлоо өргөжиж буйгаараа онцлогтой.
Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Франц улс болон Улаанбаатар хот, хөдөө орон нутаг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай аймгаас нийт 60 уран бүтээлч, ЕБС-ийн 30 сурагчийн уран бичлэгийн 90 гаруй шалгарсан бүтээлийг дэлгэн олон нийтэд толилуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр үндэсний бичиг, үсэг, өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, залуу өсвөр үеийг монгол бичигт сургах, өвлүүлэх, уран бичлэгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Уран бийр” сургалтын төвийн багш, уран бүтээлч Б.Одонтуяа, Голомт банкны график, дизайнер Ц.Тамир, Олон улсын уран бичлэгийн холбооны гүйцэтгэх захирал Далангурав нарыг МУСТА цол тэмдгээр, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш, уран бүтээлч Л.Амарсанаа, Арти Коур галарейн ахлах багш Г.Жааханхүү нарыг БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр тус тус шагналаа. Мөн тус үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон сурагчдад “Батламж” гардуулсан юм.
Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Арти Коур галерейн ахлах багш Г.Жааханхүү “Үзэсгэлэнт минь” цуврал бүтээлээрээ, тусгай шагналыг Архивын Ерөнхий газрын сэлбэн засах, сэргээн шинэтгэх төвийн хадгалалтын технологич Ц.Баярманлай “Монгол” бүтээлээрээ тус тус хүртэв.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр