ӨМӨЗО-той соёл, урлаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-04 15:06:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
 
Уулзалтаар Өвөр Монголын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах, соёл, урлагийн мэргэжилтэн, уран бүтээлчид харилцан солилцох, мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцав.  
 
相关新闻