Шалгалтын нислэг, зураглалын алба нээлттэй өдөрлөг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-01 10:15:22

ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын харьяа Шалгалтын нислэг, зураглалын алба нь үүсэн байгуулагдсаныхаа 5 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд албаныхаа үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 02 ны 08.30-11.30-цагт ИНЕГ-ын төв оффисын хурлын танхимд зохион байгуулах болжээ.

БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг Эрхлэх Яамны харьяа Агаарын харилцааны газрын дарга Хурандаа Гунгаагийн 1968 оны 4 сарын 15-ны 61 тоот “Комисс томилох тухай” тушаал гарч, манай улсад холбоо, навигаци, гэрэл суултын системд анхны шалгалтын нислэгийг хийх комиссыг томилж байжээ. Үүнээс үзвэл манай улсын шалгалтын нислэгийн түүх 1968 оноос эхлэлтэй болж байна. Үүнээс хойш 1999 он хүртэл ЗХУ-аас 10 гаруй мэргэжилтэн, тусгай тоноглол бүхий онгоц, нисэх бүрэлдэхүүн шалгалтын нислэгийг хийж иржээ.

Шалгалтын нислэг нь нислэгийн журмын зохиолт болон холбоо, навигацид ашиглаж буй ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн цацруулж буй дохионы чанар ба үзүүлэлтүүд нь стандарт шаардлагын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тусгай шаардлага хангасан шалгах баг, агаарын хөлөг ашиглан шалган баталгаажуулдаг технологи үйл ажиллагаа юм.

 

相关新闻