МУГЖ Б.Сарантуяа Казахстан улсад тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-05-09 16:16:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа Казахстан улсын Алматы хотод бие даасан “Би жаргалтай” тоглолтоо толилуулахаар боллоо.

Тоглолтод тэрбээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Би жаргалтай" ,"Тэр намайг дурсдаг болов уу?", "Хайрын бурхан","Сэхүүн салхи" хит дуу, шинэ уран бүтээл “Морин хуур 2017” наадмын дэд байрын шагналт “Амьдрал” киноны дуу , "Хаврын ганц улиас", "Иймээрээ л гоё " зэрэг уран бүтээлээ толилуулах юм.
Энэ удаад тэрбээр өөрийн амьд хөгжмийн "Рэндом" хамтлагтайгаа Үндэсний урлагийн "Алатау" театрын тайзнаа энэ сарын 12-нд тоглоно. Тэрбээр урлагийн тайзнаа өдгөө 32 жил уран бүтээлээ туурвиж 22 цомог гаргасан бөгөөд түүний амьдрал, уран бүтээлийнх нь талаар дотны анд яруу найрагч Р.Эмүжин "Зууны дуу хоолой Би Сараа” намтар роман бичиж номын баяраа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Даланзадгад, Мандалговь хотод амжилттай зохион байгуулсан билээ. 

Ж.Болор
相关新闻