Инновацийн олон улсын туршлагаас хуваалцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Монголын инновацийн 7 хоног-2018”-ийн хүрээнд “Инноваци, энтрепренершипийн хөгжлийн талаарх ICIED-2018” олон улсын хурлыг ШУТИС-д 4 дэх жилдээ зохион байгууллаа.
Хурлыг нээж БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ, “Өнөө үед үндэсний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шинжлэх ухааны мэдлэг, инновацийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Шинжлэх ухаан, технологи, инновацийн нөлөөгөөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал нь нийгмийн бүхий л хүрээнд өөрчлөлт авчирна гэж эрдэмтэд дүгнэж байна. Тиймээс салбарын яамнаас Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, Судалгааны их сургуулийг бүрдүүлэх үндэсний хөтөлбөр батлах, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг чиглэлд ажиллаж байна” гэв.
Энэ удаагийн хуралд Монгол Улс, Япон, БНХАУ, БНСУ, ОХУ, Тайваний төлөөлөгчид инновацийн бодлого, хүний нөөц, чадавх сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тухайлбал, Японы Осака мужийн их сургуулийн доктор, профессор Хироси Тадаши “Сүүлийн үеийн инновацийн хөгжлийн орчин дахь өөрчлөлтүүд”, ӨМӨЗО-ны судлаачид “Шинжлэх ухаан технологийн бодлого, хятадын туршлага” сэдвээр илтгэл тавьсан бол ОХУ-ын Судалгааны их сургуулийн шинжлэх ухааны доктор, профессор Владимир Сергеевич Мкитариан орчин үеийн мэдлэгийн эдийн засгийн гол нөөц ажиллах хүчний нөөц, хөдөлмөр эрхлэлтийн талаар судалгаа хийснээ танилцууллаа. Хуралд оролцож буй төлөөлөгчид өөрийн оронд инновацийг хөгжүүлэх, эко систем бүрдүүлэх, сүүлийн үед шинжлэх ухаан, технологийн салбарт инноваци хэрхэн нөлөөлж, өөрчлөгдөж буй талаарх судалгаа болон туршлагаас хуваалцсан юм.
ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор, профессор Л.Оюунцэцэг хэлэхдээ, “Шинжлэх ухаан технологи, инноваци нь эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд амжилттай хэрэгждэг салбар юм. Хамгийн гол нь инновацийг хөгжүүлэхэд суурь мэдлэгийг их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид олгоно. Түүнийг аж үйлдвэрийн салбар, бизнесийн байгууллага дамжуулан хэрэглээний эргэлтэд оруулах, төр нь бодлого, үйл ажиллагаагаар дэмжих ёстой. Тиймээс сургалтын хөтөлбөр болон энэ талын судалгааг хэрхэн инновацид түшиглэн чиглүүлэх вэ гэсэн асуудлыг цогцоор нь ярих шаардлагатай” гэв.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр