“Бидний театр” уралдаанд Хан-Уул дүүргийн жүжгийн баг тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, УДЭТ, СУИС, МҮОНРТ хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгууллаа.
Хоёр үе шаттай болсон уг уралдааны жүжгүүдийг нийслэлийн 100 гаруй сургуулийн 10 мянга гаруй сурагчид толилуулав. Хоёрдугаар шатны шалгаруулалт Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд болж, театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч дүнгээ гаргалаа.
Уралдааны шилдэг найруулагчаар Баянгол дүүргийн “Кихот ноён” жүжгийн найруулагч Б.Болдхүү, шилдэг туслах дүрүүдэд Баянгол дүүргийн сурагч Н.Арилжмаа, Чингэлтэй дүүргийн сурагч Н.Эрхэмзөнч, шилдэг гол дүрүүдэд Налайх дүүргийн сурагч Э.Болорцэцэг, Сонгинохайрхан дүүргийн сурагч Н.Баярбаясгалан нар шалгарсан бол Баянгол дүүргийн сурагч Э.Долгион, Хан-Уул дүүргийн сурагч О.Түмэнхүслэн нар Монгол Улсын СУИС-д суралцах урилгыг гардав.
Багийн нийлбэр оноогоор Хан-Уул дүүргийн жүжгийн баг “Парисын дарь эхийн сүм” жүжгээр нэгдүгээр байр, Баянгол дүүргийн баг “Кихот ноён” жүжгээр хоёрдугаар байр, Сонгинохайрхан дүүргийн баг “Зуны шөнийн зүүд” жүжгээр гуравдугаар байрт тус тус шалгарсан юм. Шагналыг Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар гардуулан өглөө. Уралдааны ерөнхий шүүгчээр УДЭТ-ын найруулагч МУСТА Ч.Түвшин, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч М.Ариунжолоо, УДЭТ-ын Захиргааны албаны дарга О.Гэрэлсүх нар ажиллав.

Ж.Болор