Хаврын тариалалт талдаа орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр энэ хавар 43,5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 20,8 мянга га талбайд буюу нийт тариалах талбайн 47,6 хувьд үр суулгаад байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Улаанбуудай 20,7 мянга, хөх тариа 5,0, төмс 69,5, хүнсний ногоо 18,0 га талбайд тариалжээ. Үр тарианы тариалалт Баян-Агт суманд дуусч, Хангал, Бүрэгхангай суманд 70,7-74,8 хувьтай байна.
Улаанбуудай 20,7 мянга, хөх тариа 5,0, төмс 69,5, хүнсний ногоо 18,0 га талбайд тариалжээ. Үр тарианы тариалалт Баян-Агт суманд дуусч, Хангал, Бүрэгхангай суманд 70,7-74,8 хувьтай байна.
М.Батжаргал