"Цэнхэр нүдэн бүсгүй" тайзнаа бүжнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн "Коппелия" буюу "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 26, 27-нд тайзнаа тоглоно.
Энэхүү балетыг анх 1870 оны 5 дугаар сарын 25-нд Францын Парис хотноо "Гранд Опера" театрын тайзнаа амилуулсан байдаг.
Хүний дотоод сэтгэлийн нандин бүхнийг уран тансаг илэрхийлсэн гайхалтай уянгалаг, хэмнэлтэй, баялаг хөгжим симфони өгүүлэмжтэйн зэрэгцээ бүжигчин бүхэнд хялбар эвлэхгүй нарийн, чамбай хөдөлгөөн, жүжиглэлттэй гэдгээрээ энэхүү балет онцгой ялгардаг билээ. Мөн Францын романтик урсгалын сүүлийн балет бөгөөд Артур Сен Леоны уран бүтээлийн оргил нь хэмээн балетын ертөнцөд тооцогддог.
Гайхалтай бүжиг, хөгжмөөс гадна сонгодог урлагт ховор тохиох хошин төрөлд хамаардаг нь балетыг улам өнгөлөг, тод болгосон гэлтэй. Дэлхийн олон оронд "Хүүхдийн заавал үзэх жүжиг" жагсаалтад энэхүү балетыг оруулсан байдаг.
Үйл явдал:
Эртний түүхт Галиц гэх жижиг хотын төв талбайд хүүхэлдэй урлагч эрдэмтэн Коппелиус өвгөний сууц бий. Сууцны тагтан дээр хэнтэй ч үг дуугаралгүй өдөржин ном уншин суудаг Коппелия охин байдаг аж. Франц хэмээх залуу хархүү хэдий өөр бүсгүйтэй сүй тавьсан ч охинд сэтгэл алдран, гэрлэхийг хүснэ. Францын сүйт бүсгүй Сванильда хайртай залуу нь Коппелияруу үнсэлт илгээж байхыг харан бухимдана. Гэвч удалгүй Сванильда Коппелияаг галзуу өвгөн Коппелиусын урласан хүүхэлдэй болохыг олж мэднэ. Тэгээд Коппелиягийн дүрд хувирч Францынхаа хайр сэтгэлийг эргүүлж авахаар шийднэ.
Бөөн үймээн болсон ч удалгүй бүх зүйл байр байрандаа орж Франц, Сванильда хоёр гэрлэн олноороо баясаж, бүжин цэнгэнэ.
Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү балетын гол дүр Сванильдад Г.Маргад-Эрдэнэ, Францад Д.Нацагдорж,
Коппелиус Х.Ганбаатар нар бүжих юм.
Тасалбар нь суудлын зэрэглэлээс хамааран 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй байх аж

Ж.Болор