Алдарт Dschinghis Khan хамтлаг "Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” төсөлтэй хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” төслийг ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan хамтлагт танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Дэлхий дахиныг байлдан дагуулсан Чингис хаан дуу бичигдсэн түүхт 40 жил 2019 онд тохиож байгаа бөгөөд хамтлагийн ойгоо тохиолдуулан Чингис хааны төрсөн нутагт төрөх эмнэлэг, гольфийн болон хөлбөмбөгийн талбай, хүүхдийн чөлөөт цагийн цогцолбор байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа тус хамтлаг илэрхийлэв.
Мөн алтан пянз нь гарч хит парадын жагсаалтыг тэргүүлсэн 20 гаруй улсад тус төслийг сурталчилж, маркетингийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Dschinghis Khan хамтлаг 2018 оны ОХУ-д болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дууг дуулсны дараахан Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөж байгаа аж. Монголд төсөл хэрэгжих газартай танилцахаас гадна "Hero entertainment" студитай хамтарч Чингис хаан дууны клипийг Монгол ахуйд дахин бүтээхээр болжээ.

Энэ үеэр тус хамтлагийн ахлагч Wolfgang Heichel-д Монгол Улсад Үндэсний их баяр наадмын үеэр хүрэлцэн ирэхийг хүссэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын урилгыг албан ёсоор гардуулж өгсөн байна.
"Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” төсөл Азийн хөгжлийн банкнаас батлагдсан баярт мөчтэй давхцаж, Чингис хаан хамтлаг хамтран ажиллах болсон нь энэхүү төсөл зөвхөн Монгол Улсын биш дэлхийн хэмжээнд хэрэгжих боломжтойг харуулж байна гэж тэрбээр онцолжээ.