Дэлхийн туульчид Улаанбаатар хотноо тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Жангар судлал” ТББ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “Дэлхийн тууль ба Жангар” олон улсын симпозиум-наадмыг ирэх 9 дүгээр сарын 21-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Тус симпозиум-наадам нь Монгол угсаатны үндэсний болон Жангар туулийн судалгааг гүнзгийрүүлэх, харьцуулсан судалгааг өргөжүүлэх, туулиар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, орчин үеийн нөхцөл дэх туульчид ба хайлах урлагт тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Хурлыг Орчин үеийн нөхцөл дэх тууль, Туулийн өв сан, хадгалалт хамгаалалтын асуудал, Тууль хайлах урлагийн өнөөгийн байдал, Тууль ба цахим ертөнц, урлагийн бүтээл, Монгол туулийн харилцаа холбоо, Нүүдлийн соёл иргэншил, угсаатан ба тууль, Монгол болон түрэг туулийн хэлний харьцуулсан судалгаа, Туулийг орчуулах, харилцан түгээх нь сэдвийн хүрээнд хоёр салбараар зохион байгуулах юм.
Симпозиум, наадмын хүрээнд “Жангар тууль ба инноваци” сэдвээр урт хугацааны олон улсын төслийг хэлэлцүүлэх хуралдаан, “Туулийн голомт” туульчдын наадам болох аж.

Ж.Болор