Сонгодог бүжгийн олон улсын тэмцээний Шилдгийн шилдгээр О.Анужин тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-01 20:45:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БСШУСЯ-ны ивээл дор “Монголын балетын хөгжил сан” санаачлан УДБЭТ-тай хамтран Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Сонгодог бүжгийн олон улсын тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорлоо.

Тэмцээнд нийт 7 орны 10 хотын 80 гаруй хүүхэд, залуус насны гурван ангилал, модерн, сонгодог төрөлд ур чадвараа сорисноос Монгол Улсаас оролцсон О.Анужин Шилдгийн шилдгээр шалгарсан юм.

Шагнал гардуулах үеэр “Монголын Балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Соёлын элч,  МУГЖ Д.Алтанхуяг, “Балет бол 500 жил хөгжиж буй сонгодог урлаг. Хэдийгээр Монголд үүсч хөгжөөд 60 жил болж байгаа ч манай бүжигчид дэлхийд өндрөөр үнэлэгдэхүйц хэмжээнд хүрснийг энэхүү тэмцээний дүн харуулж байна. Сүүлийн жилүүдэд Ази тивийн орнууд хөгжим, бүжиг, уран зураг зэрэг сонгодог урлагийг хөгжүүлж, уран бүтээлчдээ багаас нь бэлтгэж эхэлсэн. Тиймээс Монгол Улс ч энэ жишгээр ирээдүй хойч үеэ бэлтэх нь зөв юм” гэлээ.

Ингээд та бүхэнд Сонгодог бүжгийн олон улсын тэмцээний шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдгийн шилдгээр Монгол Улсын бүжигчин О.Анужин

Сонгодог бүжгийн ангилалд:
Алтан медалийг БНХАУ-ын бүжигчин Риу Оу
Мөнгөн медалийг Монгол Улсын бүжигчин Ё.Дамчаабадгар
Хүрэл медалийг Монгол Улсын бүжигчин Ц.Хишигжаргал, Д.Нацагдорж, ОХУ-ын Буриад Улсын бүжигчин Тимур Димчиков



19-29 насны ангилалд:
Алтан медаль:
Эрэгтэй төрөлд ОХУ-ын Буриад улсын бүжигчин Тимур Димчиков
Эмэгтэй төрөлд Япон улсын бүжигчин Сасаки Мана
Мөнгөн медаль:
Эрэгтэй төрөлд Япон улсын бүжигчин Шота Онодера, Монгол Улсын бүжигчин Д.Нацагдорж, О.Хатанбаатар
Эмэгтэй төрөлд Япон улсын бүжигчин Саки Токусима
Хүрэл медаль:
Эрэгтэй ангилалд Монгол Улсын бүжигчин О.Олонбаяр
Эмэгтэй ангилалд Монгол Улсын бүжигчин Ц.Хишигжаргал
Тусгай байр:
Эрэгтэй ангилалд Монгол Улсын бүжигчин А.Тэмүүлэн
Эмэгтэй ангилалд БНСУ-ын бүжигчин Жи Ён Ким



15-18 насны ангилалд:
Алтан медаль:
Эрэгтэй төрөлд Монгол Улсын бүжигчин О.Даваадорж
Эмэгтэй төрөлд Монгол Улсын бүжигчин Б.Марал
Мөнгөн медаль:
Эрэгтэй төрөлд ОХУ-ын Буриад улсын бүжигчин Эрдэм Сандаков
Эмэгтэй төрөлд ОХУ-ын Буриад улсын бүжигчин Элизабета Боргулева
Хүрэл медаль:
Эрэгтэй ангилалд ОХУ-ын Буриад улсын бүжигчин Сергей Угрумов
Эмэгтэй ангилалд Монгол Улсын бүжигчин Э.Уянга
Тусгай байр:
Эрэгтэй ангилалд ОХУ-ын Буриад улсын бүжигчин Владимр Ермолаев
Эмэгтэй ангилалд ОХУ-ын Буриад улсын бүжигчин Александра Богдонова



12-14 насны ангилалд:
Алтан медаль:БНСУ-ын бүжигчин Жоо Ён Вон
Мөнгөн медаль: Сингапур улсын бүжигчин Эмили Кое, БНСУ-ын бүжигчин Жу А Ким
Хүрэл медаль: БНСУ-ын бүжигчин Жи Ан Ким, Сингапур улсын бүжигчин Ёон Еээ Жоеэ Лум, Монгол Улсын бүжигчн Б.Хулан
Тусгай байр: Монгол Улс бүжигчин А.Баяржавхлан, ОХУ-ын бүжигчин Иван Одинцов

Тэмцээнийг олон улсад нэр хүндтэй Хятад, ОХУ, Япон, Солонгос, Казахстан, Сингапур, Герман улсын шүүгчид шүүсэн бөгөөд Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамъяндагва ажиллав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻