Автобусны ослын улмаас Яармагийн гүүрийг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-12-03 11:00:06

Авто тээврийн Үндэсний төвөөс Яармагийн гүүрний нэг талын хөдөлгөөнийг өнөө өглөөнөөс эхлэн хаалаа. 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Яармагийн гүүрэн дээр өчигдөр томоохон осол гарсан билээ. Нийтийн тээврийн автобус өвс ачсан портер маркийн машинтай мөргөлдсөж гүүрний хашлага эвдэрч гэмтсэн аж. Үүний улмаас зургаан хүн гэмтэж, яаралтай тусламж аваад байгаа юм.

Эвдэрлийг засч, авто машинуудыг аюулгүй зорчуулах үүднээс хөдөлгөөнийг хаажээ.

Өнөөдөр эхэлсэн засварын ажлын дуусах хугацаа нь тодорхойгүй байна. Энэ хугацаанд нөгөө гүүрийг хоёр урсгалтай болгож зохицуулалт хийж байгаа аж.

Ж.Болор

相关新闻