Японы Чиба мужийнхан Монголд айлчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Чиба мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон “Чиба” банк Японд зохиогдсон олон улсын хүнсний бараа бүтээгдэхүүний уламжлалт “FoodEx Japan 2018” үзэсгэлэнд оролцсон Монголын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэн бизнес уулзалт зохион байгуулж харилцан туршлага солилцох боломж олгосон байна.
Дээрх мужийн бизнесийн төлөөлөл саяхан Монголд айлчилж ажиллах үеэр МҮХАҮТ-ын удирдлага өөрийн бизнес эрхлэгчдэд туслаж дэмжсэнд талархал илэрхийлсэн юм. Энэ удаа Чиба мужаас Монголд 18 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл ирж манай улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэн бизнес уулзалт хийж, өөрсдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргав.
Японы бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзах үеэр МҮХАҮТ-ын удирдлага, хоёр улсын хооронд анх удаа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсан нь бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх том боломж болсныг онцлов. Хоёр орны худалдааны статистикаас харахад Япон улсаас импортолж байгаа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь автомашин, тоног төхөөрөмж байгаа бол Монгол Улсаас Японд гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо ширхэг цөөн байна. Гэхдээ Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан өмнө нь бизнес эрхлэгчдэд тулгарч байсан тарифын болон тарифын бус саад хотгорыг арилгаж, хамтарч ажиллахад Японы танхимууд, санхүүгийн болон ТББ-ууд ач холбогдол өгч идэвхтэй байгааг хоёр тал тэмдэглэсэн юм.
Чиба муж нь нийслэл Токио хоттой залгаа оршдог, Японы нийт 47 засаг захиргааны нэгжээс ДНБ-ийн хэмжээгээрээ эхний 6-д ордог томоохон эдийн засагтай муж юм.

Б.Болд