“Өвөр Байгалийн олон улсын кино наадам”-д Монголын “Хоёр амь” кино шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Чита хотод 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 03-ны хооронд болсон Олон улсын кино наадамд манай уран бүтээлчид амжилттай оролцоод ирлээ.
Соёл, урлагийн газрын Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл /Phd/, “Монгол номад фильм” компанийн захирал Б.Амарсанаа, “Хоёр амь” киноны найруулагч Б.Ганболд нар Монгол Улсаа төлөөлөн оролцов.
Бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 90 орчим кино бүртгүүлснээс 7 кино өрсөлдөж "Хоёр амь" кино шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртжээ. Мөн “Монгол номад” фильм компанийн захирал Б.Амарсанаа Улаан-Үдийн “Мон Ула” компанитай хамтарч “Гол” нэртэй кино бүтээхээр санамж бичигт гарын үсэг зурсан байна. Хөвсгөл аймгийн Хатгал суманд байдаг Сүхбаатар онгоцны далайчны тухай кино хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу хамтран ажиллах боломж нээлттэй байгааг холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ. Цаашид ОХУ болон Буриадын БН улсын уран бүтээлчид “Итгэлт хамба”-ын тухай баримтат кино бүтээхээр төлөвлөж байгаа аж.