Нэгэн жарныг элээсэн “Бахчисарайн оргилолт булаг” дахин тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-06-06 12:52:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” бүжгийн жүжгийг  энэ сарын 09,10-нд тайзнаа толилуулна.

Дөрвөн бүлэгт энэхүү сонгодог бүжгийг анх 1823 онд тухайн үеийн Кировын Дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Марийнскийн театрт тоглож байсан бол 1956 оны 6 дугаар сарын 18-нд Монголын анхны балетмейстер И.М.Хабаева УДБЭТ-ын тайзнаа тавьсан түүхтэй. Эл бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет юм. Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, зураачаар Ардын зураач Л.Гаваа, туслах найруулагчаар Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.

Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийн дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байв. Гирей хааны татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг сонгодог бүжгээр өгүүлдэг.
Хайр дурлалын гашуун түүхийг мөнхөлсөн эл бүжгийн жүжгийн түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолт 2016 онд тус театрын тайзнаа болсон билээ.
Уг балетын тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.
Ж.Болор
相关新闻