Бүжиг дэглээчид ур чадвараа ахиулахад суралцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгээр “Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо” ТББ, “Реаrl dance” сургалтын төв хамтран бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг энэ сарын 4-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгийг түшиглэн орчин үеийн бүжгийн урлагийн мэдлэг туршлага, арга зүйгээс хуваалцах, бүжгийн урлагтай зайлшгүй холбоотой мэдлэг, мэдээллийг олгох, дэглээчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Сургалтад хөдөө орон нутгийн театр, чуулгын 28 бүжиг дэглээч хамрагдаж байна. Сургалтад үндэсний сургагч багш нар болон төвийн мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг багш нар хичээл заахаас гадна ХБНГУ-ын үйл хөдлөлийн уран бүтээлч, мимик бүжиг дэглээч, мастер багш Сюзаннe Хэлмес хүрэлцэн ирж багшилж байгаа юм.
Сургалтын хөтөлбөрт орчин үеийн бүжгийн техник, найруулга зүй, тэнцвэр хадгалах урлаг, бүжгийн хөгжмийн зохиолын анализ, гэрлийн дизайн зэрэг хичээл багтжээ. Мөн төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёл, урлагийн салбарын хууль, эрх зүйн орчин, холбогдох дүрэм журам болон урлагийн менежментийн чиглэлээр өргөн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгохоор нийт 45 цагийн хичээл заах аж.

Ж.Болор