Тайванийн иргэн Wuni Wurta-гийн нэрэмжит тэтгэлэг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-08 10:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудыг дэмжих, хөгжүүлэх зорилготой Тайванийн иргэн Wuni Wurta-гийн нэрэмжит тэтгэлэг зарлалаа.

Жил бүр бакалаврын түвшний 6 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлгийн хэмжээ нэг улиралд 250 ам.доллар байх юм.
Тэтгэлэгт элсэхийг хүсэгчид МУИС-ийн бакалаврын түвшний, идэвхтэй суралцагч, сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш, ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй, давхар тэтгэлэгт хамрагдаагүй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутан байх шаардлагатай. Ингэхдээ хүсэлт гаргах анкет, Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэлээр/, амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт, монгол хэлээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 300-аас доошгүй үгтэй эссэ бичлэг бичих юм.

Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг энэ сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 2 дугаар  байрны 216 тоот өрөө, Оюутны хөгжил, үйлчилгээний газарт хүлээн авах аж.

Ж.Болор
相关新闻