ӨМӨЗО-ны 20 гаруй гэрэл зурагчин уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаанбаатарт нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотын гэрэл зургийн нийгэмлэгийн дарга Шэ Шо Хо тэргүүтэй 20 уран бүтээлч Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар Монголд айлчилж байна.
Тэдний "Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв. Үзэсгэлэнд Бадигар сүмийн зан үйл, ёс заншил, үйл ажиллагааны өнгө төрхийг илэрхийлсэн 60 гаруй бүтээлээ дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэнгийн гол ач холбогдол нь хоёр орны соёлын харилцааг өргөжүүлж, туршлага солилцох гүүр болж байна хэмээн Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батбаатар онцлов. Үзэсгэлэн хоёр өдрийн турш үзэгчдийн хүртээл болно.
Дашрамд дурдахад, Бадигар сүм нь Бугат хотын ойролцоо оршдог, 400-аад жилийн түүхтэй аж.

Б.Халиун