Нүүдлийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх талаар олон улсын төлөөлөл Монголд чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвээр өнөөдөр нээлтээ хийсэн “Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь мал аж ахуйн салбарын бодлого, төсөл хөтөлбөрүүдийн талаар гадны төлөөлөгчдөд танилцуулах, улмаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм.
Энэ талаар ХХААХҮЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Энхбат хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлсэн бол Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер, энэ удаагийн хурал Монгол Улсад болж буй нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг Монгол Улсаар төлөөлүүлэн дэлхий нийтэд харуулах явдал юм хэмээн онцолсон.
Хурлыг нээж УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ, Монгол Улсын төр, засгаас өөрийн орны онцлог, нөхцөлд тохирсон Бэлчээрийн хууль баталж, эрх зүйн орчинг бүрдүүлж, малын тоо биш чанарт анхаарч, нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого барьж, малын эрүүл мэндийг сайжруулан, эрүүл малаас баталгаатай, чанартай хүнс, түүхий эд үйлдвэрлэн хэрэглэгчийг хангах, улмаар экспортыг тогтвортой нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр бодлого, зорилтыг биелүүлэхийн тулд үндэсний болон олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний институтитэй хамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чухлаар тавигдаж байна гэв.
Тэрээр, өнөөдөр дэлхий нийтэд тулгараад буй ядуурал, өлсгөлөнг бууруулахад тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлага бий болоод байна. Нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад тохиолдож буй хүн ам, эдийн засгийн өсөлттэй холбоотой ирэх 30 жилд МАА-н бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ 70 орчим хувиар нэмэгдэх хандлагатай байна. Иймээс дэлхий нийтээрээ мал аж ахуйн салбарын тогтвортой үйлдвэрлэл, өсөлтийг бий болгон түүний байгалийн нөөцийн үр бүтээмжтэй ашиглалтыг дэмжих замаар даяан дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийвэрлэхэд хувь нэмэрээ оруулахаар зорьж байгаа. Энэ утгаараа энэ удаагийн хурлаар нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа улс орнуудын цаг уур, бэлчээр, байгалийн нөөц, экосистемийн онцлогт тохирсон мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэхэд Монгол Улсын байр суурийг Та бүхэнтэй хуваалцан олон чухал хамтын шийдвэрт хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэсэн юм.
Тодруулга: Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бүхий л талаар хангах, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн банк, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллага, улс орнуудын Засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллага, хандивлагчид, иргэний нийгэм, сургалт, судалгааны институц зэрэг дэлхий даяар 104 гишүүн байгууллагатай юм. Манай улс 2016 онд нэгдэн орсон харьцангуй залуу гишүүн боловч Ази тивээс анх удаа тус байгууллагын ээлжит хурлыг эх орондоо зохион байгуулж байна.

Б.Болд