П.Төмөрцэцэг: Энэ ертөнцөд бид авахаар биш өгөхөөр ирдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Бусдын аз жаргалыг өөрийнхөө аз жаргалаар төсөөлдөг нэгэн эрхэм бүсгүй, “Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” төвийн тэргүүн П.Төмөрцэцэгийг ярилцлагад урилаа. Тэрээр өдөр бүхний өнгийг гэгээн цагаанаар зурж, хүн бүрт хүртээхээр гэрэлтэж явдаг нэгэн юм. Бид хоёр хүн бүрт байх далд ухамсрын талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.
-Сайн байна уу? Уулзалгүй нэлээд удаж. Гадаад, дотоодоор их л яваа дуулдах юм. Тэр дундаас Оросын холбооны улсад суугаа элчин сайдын урилгаар очоод ирсэн тухайгаар ярилцлагаа эхэлье?
-Сайн. Сайн байна уу?. Нээрээ л удсан байна. /инээв/. Тэгсэн, өнгөрсөн өвөл очоод ирсэн. Орос улсын соёл, нийгмийн байдал манайхаас өөр л дөө. Намайг маш сайхан хүлээж авч, хүндэтгэсэн, бусдад сайн сайхныг өгөх, тэр тал дээр нөлөөлж чадах эмэгтэй байна гэж хэлж байсан. Энэ талаа сайн хөгжүүлээд олон түмэнд түгээхийг хүсч байсан нь намайг үнэлж байгаагийн илрэл гэж хүлээж авсан. Мэдээж тэр хүмүүсийн сэтгэлд нийцээд намайг урьсан, далд ухамсрын талаар мэдээлэл сайтай, ойлгодог, мэдэрдэг болчихсон нь надад таалагдсан. Бие биенээ хүндэтгэж байгаа байдал, хандлага нь маш сайхан. Эерэг уур амьсгалыг нэгэндээ түгээж байгаа нь нөгөө нэг өөртөө итгэлгүй байдал, стресс, бухимдал гэдэг зүйлийг дэврээхгүй, амар тайвныг бий болгох түвшиндээ хүрчихсэн санагдсан. Төр засаг, удирдлагуудаа маш сайхан хүндэлдэг, бодлого зөвтэй сайхан орон байна лээ.
-Хоёулаа далд ухамсрын талаар ярилцъя. Далд ухамсар гэж яг юу юм бэ?
-/инээв/. Далд ухамсар уу, далд ухамсар чинь чи өөрөө ш дээ. Бүх зүйл ухамсартай. Далд ухамсар бидэнтэй дандаа хамт байдаг. Энэ бол зарим хүнд байгаад заримд нь байдаггүй зүйл биш. Харин эерэг сөрөг гэсэн хоёр шинжээр хүн бүрт харилцан адилгүй илэрч байдаг. Юу гэвэл сөрөг талдаа анхаардаг хүмүүсийн далд ухамсар сөрөг талд нь ажиллаж байдаг бол эерэг бодолтой, хандлагатай хүмүүсийнх эерэг талд нь ажиллаж байдаг л гэсэн үг. Далд ухамсар бол бидний физик бие байхгүй болсон ч сүнсэн орон зайд үйлчилсээр л байдаг, мөнхөд оршиж байдаг зүйл юм.
-Далд ухамсар гэхээр ихэнх хүн мэддэггүй, ойлгодоггүй. Та бол үүнийг мэдэрчихсэн, судалдаг. Нэг ёсондоо ахисан түвшинд оччихсон хүн юм гэж ойлгож болох уу? Харин энгийн хүмүүс энэ далд ухамсраа хэрхэн яаж эерэг талдаа ажиллуулах вэ?
-Далд ухамсрын 13 түвшин байдаг юм байна. Би бол дөнгөж тав дахь түвшинд нь алхаж яваа хүн юм. Тэгэхэд дэлхийд алдартай Чин-хай багш л гэхэд өөрийгөө арав дахь түвшиндээ яваа гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр энэ бол хязгааргүй, та нэгдүгээр түвшинд алхаж л яваа бол ахих бүрэн боломжтой гэсэн үг. Далд ухамсар бол сонсох харах биш мэдрэх зүйл юм. Ухамсар өөрөө гайхамшиг. Муу зүйл бодож яривал танд муу хариу ирнэ. Сайн сайхан зүйл хүсч, мөрөөдөж байвал сайхан хариу л ирнэ гэсэн үг. Аливаа зүйлд хүүхэд шиг гэнэхнээр итгэдэг хүмүүст ухамсар илүү түргэн үйлчилдэг.
-Ер нь л сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйл ярьж, бодож байвал далд ухамсар нь танд туслана гэж хэлэх гээд байна уу?
-Үргэлж тийм. Хүн төрөлхтөнд өдөр болгон сонголт ирсээр л байдаг. Харин хүмүүс бухимдал, уур уцаар, үзэн ядах, хорсох сэтгэл дээр л илүү анхаараад байдаг учраас ухамсар тэр талд нь үйлчилж эхэлдэг. Та бол ухамсрыг хөдөлгөж, чиглүүлж чадах механизм юм гэхэд болно л доо. Хаашаа залах нь таны хэрэг. Таныг ухамсар удирдахгүй, та ухамсраа удирдана л гэсэн үг. Хүн ухамсартаа өдөр болгон нэгэн зөв үйлдлийг сануулаад л байх юм бол өөрийн мэдэлгүй тэр зүйлээ хийдэг болчихно. Жишээлбэл, би өөртөө өдөр бүхэн аз жаргалтай, амар тайван байж, өөрийгөө өөрчлөх, бусдад өөрчлөгдөх боломжуудыг олгодог зэрэг зүйлийг байнга сануулдаг. Би яг ингэж л өөрчлөгдсөн. Ингээд сурчихаар намайг бухимдах үед аяндаа далд ухамсарт суучихсан эерэг хандлага намайг тайвшруулж байдаг.
-Энэ чинь нөгөө худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэгтэй адил юм биш үү?
-Өө яг. Ухамсар амьтай. Амьд учраас, би гэрлэн бүрхүүл, орон зайгаа цэвэрлэчихсэн болохоор гаднаас орж ирэх сөрөг зүйл бүхэн цэвэрлэгдчихэж байгаа гэсэн үг. Үүнийг танаас өөр ямар ч мундаг ид шидтэй хүн хийж чадахгүй. Ганцхан та өөрөө л чадна.
Хэрвээ та далд ухамсраа эерэг талдаа ажиллуулахыг хүсч л байвал яг одооноос, өнөөдрөөс эхэл. Өдөр болгон өөрийгөө чагна, мэдэр, юу бодож байна. Хамаагүй та хоёр хуудас цаас гаргаад эерэг, сөрөг бодлуудаа жагсаагаад бич. Таны дотор юу байна, гомдол цөхрөл, хорсол, үзэн ядалт байна, нөгөө цаасан дээрээ юунд дуртай, хэнд хайртай, хэнийг өрөвдөж, хэнийг тэтгэх сонирхолтой, яавал аз жаргалтай байх вэ гээд бич. Сөрөг нь илүү байна уу, эерэг нь үү, хэрвээ сөрөг нь илүү байвал далд ухамсар тань таны сөрөг тал дээр ажиллаж байна гэсэн үг. Эерэг нь илүү байвал таны далд ухамсар эерэг талд чинь ажиллаад эхэлсэн байгаа учраас та өдөр болгон нэг муу зуршлаа, муухай бодлоосоо салах цаг нь болсон гэсэн үг. Юу гэх гээд байна вэ гэхлээр хүн өөрийгөө урамшуулж, хайрлаж, эрхлүүлж байх хэрэгтэй. Миний хувьд өдөр болгон өөрийгөө баярлуулдаг. Сайхан хоол, дуртай хувцас, үс засалт гээд. Өөртөө тааламжтай бүх л зүйлээ хий. Та өөрийгөө өнөөдөр хэн болгоод байна вэ гэдгээ бодоод үзээрэй. Хэрэв та сөрөг тал дээрээ анхаараад надад хамаагүй, би чадахгүй, би мундаг биш гээд л бодоод байвал далд ухамсар тань таныг хэнд ч хамаагүй, хэрэггүй нэгэн болгож хувиргадаг. Хүмүүс далд ухамсраас ямар нэгэн гайхамшиг орж ирээд л өөрчилчих юм бодоод байдаг л даа. Ухамсар таны бодлын хариуд л үйлчилнэ.
-Та далд ухамсрын хязгааргүй рүү тэмүүлдэг юм чинь, мөрөөдөл тань бас л хязгааргүй байх?
-Би энэ биендээ баймгүй том мөрөөдөлтэй хүн л дээ. Гэхдээ ухамсар энэ тал дээр үйлчилнэ. Би хэзээ нэгэн цагт гайхамшигтай зүйлийн эзэн нь байна гэдэгтээ, өөртөө итгэлтэй байдаг. Өөртөө итгэхийн тухайд хүмүүсээс асуухад итгэдэг гэсэн мөртлөө цаанаа эргэлзэж байдаг. Яагаад гэвэл оролдож үзээгүй учраас эргэлздэг. Уг нь хүний дотор бүх боломж байдаг байхгүй юу. Хэзээ ч дотогшоо өөрөөсөө аливаа гарц, шийдлийг, боломжийг эрдэггүй, гадагшаа, гаднах ертөнцөөс л хайгаад байдаг. Таны дотор бүх гайхамшиг бий, би тэрийгээ л харчихсан, гаргачихсан хүн байхгүй юу.
Дотоод гайхамшиг чинь далд ухамсартай нягт холбоотой. Та гадагшаа чагнаад л, ач холбогдол өгөөд байх тусам таны дотор асуудал үүсээд л байна. Хүүхэд байхдаа л хүний мөрөөдөл ухамсарт суучихсан байдаг гэнэ л дээ. Тэгээд том болчихсон хойноо мөрөөдөл нь сэрсэн ч эго буюу энэ ертөнцөөс хуулж авсан ухамсар, аав ээж, ах дүү нарын шахалтаар олж авсан чанартаа л итгээд, хандаад байдаг.
-Хүний хамгийн том дайсан хэн юм бэ?
-Хүн бодлоороо өөртөө дайсагначихдаг. Хэн нэгэнд гомдсон гомдол, үзэн ядалтаа дотроо бодоод шаналаад, хүчирхэгжүүлээд, тэрнийхээ эсрэг тэмцээд эхэлдэг. Нөгөө хүнтэйгээ биш өөртэйгөө тэмцээд эхэлдэг. Ингэхээр хүн бухимдана, стресстэнэ эцсийн эцэст та л хохирно. Тэгэхээр хүний хамгийн том дайсан та өөрөө буюу, таны захирч чадахгүй байгаа тэр дотор хүн чинь юм.
-Та төрөхөөсөө л ийм гэгээн, ухаалаг хүн үү? Яаж ингэж далд ухамсраа удирдаж, дотроо байгаа тэр хүнээ ялан дийлж сурав?
-Миний амьдрал бусдынх шиг л байсан. Гэр бүлд маань хэрүүл тэмцэл, уур бухимдал, үзэн ядах, хорсох сэтгэл гээд бүгд байсан. Надад хүний боддог тэр л сайн сайхан, муу муухай бүх л бодлууд байсан. Тэр бүхнээс би алдаж явсан болохоос оносон зүйл байгаагүй. Гэхдээ би онох нь ямар хүнд заяагаад онохгүй, болохгүй нь ямар хүнд заяадаг юм бэ гэдэг Далай багшийн нэг сургаалийг сонсоод өөрөө л өөрчлөгдөхгүй бол таны эргэн тойрон хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Өөрийгөө өөрчлөх тэр бодол надал их гэрэлтэйгээр орж ирсэн. Тэгээд л би өдөр бүр нэг муу зуршлаасаа салахыг хичээж эхэлсэн. Худлаа ярьдаг байснаа, уурладаг, хүмүүст гомдоллодог, хорсдог байсан зүйлүүдээ хаяж эхэлсэн. Хаясаар хаясаар байгаад бүх зүйл маань эрх чөлөөтэй болж, өөрийгөө чөлөөлж эхэлсэн. Ингэхлээр надад гомдох зүйл байгаагүй юм байна гэдгийг эргэж хараад ямар өчүүхэн зүйлд ач холбогдол өгч зовдог байснаа хараад өөрийгөө шоолсон.
-Өөрийгөө өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй байх?
-Хичээвэл танд гурван сар л хэрэгтэй. Та зүгээр оролдож хаяад л байх юм бол танд олон жил хэрэгтэй. Би эхний сард хэвлэл мэдээлэл, ном сонин, сэтгүүл, интернетээс эерэг сайхан бүхнийг, гэгээн дулаан хүмүүсийн сургаалийг бичиж авч, цээжилж, өөртөө шингээж эхэлсэн. Бусадтай инээмсэглэж харьцаж, гомдоосон нэгнээсээ уучлал гуйсан. Тэр гомдол, бухимдлууд маань бага багаар арилж өдөр ирэх тусам зөөлөрч ирсэн. Бурхан үнэхээр байдаг юм, тэр нь та өөрөө л юм гэдгийг маш их мэдэрсэн, ойлгосон. Таны дотор бурхан бий, бурхнаа хилэгнүүлэлгүй, өөртөө талархаж сураад, эерэг болоод ирэхээр бурхан чинь танд туслах болно.
-Тэгэхээр тэр далд ухамсар гэдэг зүйл хүн бүрт байдаг юм. Тэр зүйлээ эерэгээр эсвэл сөргөөр ашиглах нь өөрөөс нь л шалтгаалах юм байна? Мөн үү?
-Яг үнэн. Бурхан хэзээ ч хүмүүсийг сайн явна, муу явна гэж заяа төөргийг нь зураагүй. Энэ бол төөрөгдөл юм. Энэ миний үйлийн үр юм байна, миний заяа л энэ юм байна гэж хүмүүс гомдоллодог. Танд сайхан нүд, гар хөл бүх зүйл байна, яаж амьдрах нь ганцхан таны л сонголт.

-Өөрийгөө өөрчлөх гээд үнэхээр болж өгөхгүй бол яах юм?
-Болохгүй гэж байхгүй. Харин чи сэтгэлээсээ биш хүчээр өөртөө шаардлага тавьж байгаа бол өөрчлөгдөхгүй. Хүч хэрэглэж байгаа учраас болохгүй байгаа юм. Тэгэхээр өөртэйгөө ярилц, ойлголц сэтгэл зүрхнээсээ хүс, сэтгэлээсээ хүссэн бүх зүйл биелдэг. Сэтгэл зүрх чинь далд ухамсартаа хандаад буцаагаад эерэг хариу ирдэг юм. Өөртөө итгэ.
-Таныг сэтгэлийн зовлонг эмнэдэг сэтгэлзүйч хүн юм даа гэх бодол төрдөг?
-Миний хувьд сүнсний орон зай, хүний биеийн орон зайг судалдаг судлаач, сэтгэлзүйч хүн юм даа. Ганцхан би биш хүн бүр өөрийн сэтгэлээ эмчилж чадна, сэтгэлзүйч байж чадна.
-Та яг энэ сэдвээрээ сургалт, лекц зохион байгуулж болдоггүй юмуу? Өсвөр насныхан тэр тусмаа охид, насанд хүрэгчид ч танд хүсэлт тавьдаг юм байна лээ. Мянга сонссоноос нэг үз гэдэг дээ?
-Энэ талаар бодсон юм бий. Чи яг хэрэгтэй зүйл асуулаа. Энэ намраас далд ухамсрын талаар, өөрийгөө хэрхэн өөрчлөх талаар аймгийн хэмжээнд лекц уншья гэж төлөвлөөд байгаа. Би өөрөө гарах гарцыг олж харчихаад дуугүй суух хүсэлгүй, бусадтай хуваалцаж тэднийг аз жаргалтай болгохын төлөө зүтгэдэг. Эцсийн зорилго нь ердөө л айл гэр бүхэн хэрүүл тэмцэлгүй, хэрүүлгүй, хүчирхийлэлгүй, амар тайван, аз жаргалтай, залуус, хүүхэд бүхний нүүрэнд инээмсэглэл, өөртөө итгэх итгэл гэрэлтээсэй л гэдэгт оршиж байгаа. Ганцхан алдааг өөрчлөхөд мянган оноо орж ирнэ гэсэн үг. Үүнийг л хэрхэн өөртөө бий болгохыг лекцээрээ дамжуулж олонд хүргэх хүсэлтэй, төлөвлөж байгаа шүү.
-Зарим нэг суурь бизнестэй болчихсон хүмүүс нийгэмд хандсан зүйлд гар сунгадаггүй, боломжгүй гэдэг л дээ. Сайхан сэтгэлтэй, эерэгээр хүлээж авдаг хүмүүс ч олон? Та харин их л уриалагахан хүлээж авдаг. Та тийм их баян хүн юмуу?
-Миний орон зай, миний сэтгэл хязгааргүй баян. Материаллаг ертөнцөд би жирийн нэг амьдралтай, гэр хороололд амьдардаг хүн. Өдөр бүр бусдыг баярлуулж байж би аз жаргалыг мэдэрдэг. Өнөөдөр надад мянган төгрөг байхад би талаар нь хэн нэгнийг баярлуулахыг зорьдог, өдрийн талхныхаа талыг нь өлсөж байгаа нэгэнд өгөхийг хүсдэг жирийн нэг эмэгтэй. Хүн энэ ертөнцөд байгаа бүхнээ хуваалцаж, бие биендээ зориулж байх учиртай. Тэр чинээгээрээ танд сэтгэл ханамж, аз жаргал ирнэ. Сэтгэлээ илэрхийлэх чадвар маань энэ юмуу даа. Би хэзээ ч хариу нэхдэггүй, нэхэхгүй. Энэ ертөнцөд бид авахаар биш өгөхөөр ирдэг. Бид нүцгэн ирээд нүцгэн л буцна. Алив сайхнаа бусдаас бүү харамла гээд О.Дашбалбарын шүлэг миний ой тойнд шингэсэн.
-Сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

Б.Гэрэлт-Од