Тариат суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-06-15 18:08:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас Тариат суманд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг зохион байгуулж, сургуульд сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн нийт 98 хүн хамрагджээ. Дадлага сургуулиар сумын онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд 10 цагийн танхимын, 14 цагийн дадлагын сургалт зохион байгуулсан байна.

Штабын бүрэлдэхүүнийг тухайн орон нутгийн онцлог, сүүлийн жилүүдэд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдээ судалгаанд үндэслэн малын гоц халдварт шүлхий өвчин, шувууны томуугийн цагийн байдалд ажиллуулж дадлага эзэмшүүлжээ. Газар хөдлөлт, зам тээврийн осол, гал түймрийн аюулын үед эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулийг мэргэжлийн ангийн аврах бүлэг, эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг, сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулсан байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр сумын 340 иргэнд масс мессежээр мэдээлэл хүргэж, автомашины чанга яригчаар хорооны иргэдэд ой хээрийн болон объектын гал түймэр, усны ослоос урьдчилан сэргийлэх шторк, сэрэмжлүүлэг хүргэж, 250 гаруй санамж тарааж ажиллажээ.

Мөн сумын онцгой байдлын штабын бүрэлдэхүүний дунд бие бялдар, сэтгэл зүйн сорил тэмцээнийг зохион байгуулжээ.
Б.Гэрэлт-Од
相关新闻