Хээрийн эмнэлэгт монгол гэрийг ашиглахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДОБЕГ, ЭМСЯ, ДЭМБ хамтран “Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны удирах бүрэлдэхүүний сургалт ” зохион байгууллаа.
ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр улсын албадын тогтвортой, мэргэшлийн байдлыг хангах талаар дурдав. Тэрбээр ЭМСЯ-ны гамшгаас хамгаалах улсын алба тогтвортой, сайн ажилладгийг тэмдэглэсэн юм.
Энэ үеэр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн менежмент”, “Гамшгаас хамгаалах улсын албаны үйл ажиллагаа, цаашдын зорилт”, “Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах журам” илтгэлийг тус тус тавив.
Мөн нийслэлд газар хөдлөлтийн гамшиг тохиосон байдлаар цагийн байдал өгч, дадлага, сургуулийг сургалтад ирсэн томоохон эмнэлэүүд, яам, улсын албадын дунд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн улсын алба төдийгүй тус салбарын нөөц хангалтгүй, эм бэлдмэл амархан хугацаа хэтэрдэг, түүний нөхөн хангалтад бэрхшээл учирдаг байна. Гамшиг ослын үед хээрийн эмнэлэг байгуулахад Монгол гэр нэн тохиромжтой тухай санаа гарч, нөөцтэй болох асуудлыг хөндөв.
ЭМСЯ-наас гамшиг ослын үед хэрэгжүүлэх Шуурхай буюу Тохиолдлын удирдлагын тогтолцоо бий болгож, доошоо сүлжээгээр ажиллах горим тогтоосон байна. Мөн хамтран ажилладаг байгууллагуудын мэдээллийг авч өглөө бүр “morning meeting” хийж заншжээ.
Сургалтын үеэр улсын албадын үйл ажиллагааны стандартыг тогтоох, салбаруудын эрсдлийн үнэлгээг хийдэг болох, орон тоог тогтмолжуулах шаардлагатай талаар эрүүл мэндийн улсын албадынхан санал нэгдэв.
Ж.Болор