“Орхоны хөндийн бүс нутгийн аялал жуулчлалын стратеги-2020” төлөвлөгөөг батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Европын холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Орхоны хөндийн бүс нутагт орших Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд хэрэгжиж буй “Чадваржсан иргэд-Тогтворжсон амьжиргаа” (ЧИ-ТА) төслийн зүгээс дэмжлэг үзүүлж “Орхоны хөндийн бүс нутгийн аялал жуулчлалын стратеги-2020” төлөвлөгөөг дээрх хоёр аймаг хамтран боловсруулж гаргалаа. Энэ стратеги төлөвлөгөөг Архангай аймгийн "Тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026", аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулж гаргасан байна.
“Area Branding” буюу “Бүс нутгийн брэнд” болгон хөгжүүлэх нь тухайн бүс нутагт байгаа алдартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, бусад давуу талууд дээр тулгуурлан маркетингийн бодлого боловсруулж бусад газар нутгуудаас ялгаран, нэр хүндээ өсгөх үйл явц бөгөөд үүний дүнд тухайн газрыг чиглэх хөрөнгө оруулалт, жуулчдыг татах, нэр хүндийг өсгөх ач холбогдолтой ажээ.

Архангай, Өвөрхангай аймгийн газар нутгийг дамнаж байрласан Орхоны хөндийн бүс нутаг нь эртний нийслэл Хархорин хот, үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалын үнэт соёлыг хадгалсан өвөрмөц газар нутаг учраас Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Энэ бүс нутгийн өвөрмөц онцлог, давуу талуудад түшиглэж бусад газар нутгуудаас ялгарах замаар зорин ирэх жуулчдыг татаж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ.
Стратегийг боловсруулах ажил анх 2017 оны 1-р сард аймаг тус бүрт иргэд, нутгийн захиргааны байгууллагын төлөөллүүд, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хамарсан “Бүс нутгийг брэнд болгон хөгжүүлэх боломж” хэлэлцүүлгийг зохион байгуулснаар эхэлсэн бөгөөд улмаар хоёр аймагт орон нутгийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй хоёр ажлын хэсэг тус тус байгуулагдаж, мэргэжлийн зөвлөх багийн тусламжтайгаар стратегийг боловсруулж эхэлсэн. Үүний дагуу тус бүс нутагт байгаа алдартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, давуу талууд дээр тулгуурлан бусад бүс нутгаас ялгарах үнэ цэнийг бий болгоход Дэлхийн соёлын өв Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорин хотыг түшиглэх хэрэгтэй гэж үзсэн байна. Орхоны хөндийн бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани, зочид буудал, жуулчны бааз, бизнес эрхлэгчдэд 2017 оны 4-р сард Улаанбаатар хотод зохион байгуулсан уулзалтаар стратегийн төслийг танилцуулан, санал бодлыг тусгаж, нийтдээ долоон удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр эцэслэн боловсруулж, хоёр аймгийн Засаг даргын захирамжаар тус тус баталсан юм.

Энэ жилийн хувьд “Торгоны зам ба Харахорум хот” аялал жуулчлалын фестиваль ирэх сарын 13-17 -нд Хархорин хотын Эрдэнэзуу хийдийн хажууд зохион байгуулагдана. ЧИ-ТА төслийн зүгээс орон нутгийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр “Торгоны зам ба Харахорум хот” фестивальд оролцохоор төлөвлөж байгаа ажээ.

Б.Гэрэлт-Од