Гадаадад байгаа иргэд цахимаар нийгмийн даатгал төлөх боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭНДЕГ болон Төрийн банк хамтран хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сайн дурын төрөл цахимаар даатгуулах үйлчилгээг нэвтрүүлэх болжээ. Уг үйлчилгээний нээлт өнөөдөр НДЕГ-т боллоо.
Монгол улсын 160 мянга гаруй иргэд гадаадад оршин суудаг бөгөөд энэ тоо тогтмол өсөж байгаа аж. Эдгээр иргэдийн дээлийнх нь нийгмийн даатгал төлж чаддаггүйгээс ажилласан жил тасалддаг байна. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор www.ndaatgal.mn цахим хуудсаар дамжуулан нийгмийн даатгал төлөх боломжийг бүрдүүлж байна хэмээн НДЕГ-ын дарга Ц.Уртнасан хэллээ.
Тэрбээр, Гадаад байгаа иргэд ихэвчлэн Төрийн банкны данстай байдаг. Тиймээс уг дансаараа дамжуулан интернет болон тухайн улсынхаа банкаар гүйлгээ хийж нийгмийн даатгал төлөх боломжтой болж байна.
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэд жил 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нийгмийн даатгал төлдөг. Хэрэв 160 мянга гаруй иргэдээ бүгдийг нийгмийн даатгалд хамруулж чадвал жилд 10 сая ам.доллараар тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах бололцоо бүрдэнэ” гэлээ.
Гадаадад амьдарч байгаа иргэд цахимаар хэрхэн нийгмийн даатгалаа төлөх талаарх танилцуулгыг хүргэж байна.
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mnвэб сайтад байрлуулсан баннер дээр дарж нэвтэрнэ.
-Энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд та хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай.
-Хэрэглэгчийн бүртгэл хэсэгт өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулна уу. Таны оруулсан регистрийн дугаар УБЕГ-ын бүртгэлтэй цахимаар тулгагдаж мэдээлэл таарч байвал таны мэдээлэл шууд гарч ирэх болно.
-Харин Таны мэдээлэл байхгүй бол та монгол үсгийн гарын драйвер ашиглан өөрийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, бусад мэдээллийг үнэн зөв бөглөж илгээгээрэй. Хэрэв эдгээр мэдээлэл буруу буюу зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу.
-Мэдээллээ бүрэн оруулсаны дараа таны мэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ.
-Нэвтэрсний дараа Төрийн банкинд данстай эсэхийг автоматаар шалгаж, дансгүй бол данс нээх заавар гарч ирнэ. Хэрвээ данстай бол цахимаар гэрээ байгуулж, хадгалах товчийг дарж илгээнэ.
-Хэрвээ данстай бол цахимаар гэрээ байгуулж, хадгалах товчийг дарж илгээнэ.
-Гэрээний бүртгэлийн хэсэгт та өөрийн сард олж байгаа орлого, зарцуулж байгаа зарлага, ирээдүйн нийгмийн баталгаагаа хангах байдал зэргээс шалтгаалан нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо 192 000 - 1 920 000 төгрөгийн хооронд сонгон өөрөө тодорхойлно. Харин таны сонгосон дүн гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүй болохыг анхаарна уу. Мөн гэрээний үргэлжлэх хугацаа шимтгэл төлөх давтамжаа сонгож бөглөнө. Гэрээний бүртгэлийн хэсэгт та зөвхөн өөрийн гадаад паспортын зураг, нэртэй хэсгийг хавсарган илгээнэ. Хэрэв эдгээр мэдээлэл буруу, өөр хүний паспорт хавсаргасан зэрэг зөрүүтэй болгэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу.
-Гэрээ илгээгдсэний дараа Нийгмийн даатгалын ажилтан гэрээг хянаж баталгаажуулан, баталгаажуулсан талаартанд мэйлээр мэдэгдэнэ.
-Дахин программд нэвтэрч гэрээний анхны төлбөрөө төлнө.
-Хэрвээ таны дансан дахь үлдэгдэл хүрэлцэхгүй бол бүртгэлтэй дансны жагсаалтан дээр зузаатгал хийх гэсэн товч харагдана.
-Гүйлгээ хийхэд гарч ирэх “Verification code”-ыг таны мэйл рүү Төрийн банкнаас илгээсэн байна.
-Гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолдгэрээний цаасан хувийг Нийгмийн даатгалын ажилтан баталгаажуулж, хуулбарыг 24 цагийн дотор таны бүртгэлтэй мэйлээр илгээнэ.
-Дараагийн саруудын төлбөрөө төлөхдөө Төлөх гэсэн товчийг дарна. Шимтгэл төлөлт баталгаажсан эсэхийг Шимтгэл төлөлт харах гэсэн хэсгээс даатгуулагч өөрөө хянах боломжтой.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр