Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр" өнгөрөгч тавдугаар сард батлагдсан. Дэд хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандартуудын хэрэгжилтийг хангах, үндэсний тав дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсч байгаа хүчин зүйл, шалтгааныг тогтоон, үйлдвэрлэлийн осол, ослын тохиолдлыг бууруулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэгдсэн байна.
Дэд хөтөлбөр нь 5 зорилт, зорилт бүр нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнтэй байна. Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сургалт, сурталчилгаа, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүд, ажилтан нарыг чадавхижуулах, сум орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийн үзлэг шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Архангай аймагт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 2017 онд 22 иргэн, 2018 онд 19 иргэн тэтгэвэр авсан байна. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг 2017 онд 6 иргэн, 2018 онд 4 иргэн авчээ. Энэ тоог бууруулах, тэглэх ажлыг дээрх хөтөлбөртэй уялдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнууд болон бусад ажилтнуудад олон удаагийн сургалт мэдээллийг хийх ажээ.

Б.Гэрэлт-Од