Уул уурхайн компаниудад хяналт тавих байнгын пост ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт явагдаж байгаа уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны А/249 дугаар захирамжаар Цэнхэр сумын Орхон багт аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, ОЧГСГЗахиргаа зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг хамруулсан хяналтын постыг өнгөрөгч 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй ажлуулж байна.
Уг хяналтын постыг ажиллуулснаар хууль бусаар алт олборлох, хүрээлэн буй орчныг бохирдуулах, нийгмийн хэв журам алдагдуулах зэрэг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг бүрэн авч ажилласан бөгөөд хууль бусаар алт олборлосон 3, бусдын биед гэмтэл учруулсан 2 хэрэг дээр Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Өнөөдрийн байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бичиг баримтын бүрдлийг хангасан БНМС ХХК болон Алтай голд ХХК тухайн жилийн уулын ажлын болон байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу олборлолт нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд бичиг баримтын бүрдэл хангаагүй Монгол газар ХХК, Эм Жи Эйч ХХК, Сэншивей Монгол ХХК болон бусад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж үйл ажиллагааг эхлүүлээгүй байна.
Цаашид уг хяналтын постыг уул уурхайн олборлолтын улиралд тогтмол ажлуулж, зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагааг бүрэн таслан зогсоохоор ажиллаж байна.

Б.Гэрэлт-Од