Сонгодог урлагийн шилдгүүд төв талбайд тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт олон “Best of classics open air” сонгодог тоглолтыг энэ жил Д.Сүхбаатарын талбайд 4 дэх удаагаа үзэгчдэд өргөн барихаар боллоо.
Тус театрын уран бүтээлчид НЗДТГ, НСУГ-ын дэмжлэгтэй дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлээс дээжлэн энэхүү цогц арга хэмжээг нийслэлийн иргэд, гадаадын жуулчид болон байгууллага хамт олонд нээлттэй сурталчлан таниулах ажлыг 2014 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ толголт нь “Үндэсний их баяр наадмын” хүрээнд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг томоохон арга хэмжээний нэг гэдгээрээ онцлогтой. УДБЭТ нь амралтын өдрүүдэд сонгодог бүтээлээр үйлчилдэг боловч 500-аас илүү үзэгч хамрагдах боломжгүй учраас нэг дор 2000-10 000 үзэгчид хүрч үйлчлэх боломжийг ийнхүү олгож байна. Дэлхийд гайхагдаж буй монголын сонгодог урлагаа үзэж сонирхох гайхалтай үдэш ирэх сарын 01-ний 21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тохиох нь ээ.
Дашрамд дурдахад, УДБЭТ-ын хамт олон 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балет, хөгжмийн бүтээлээр ард түмэндээ үйлчилжээ.

Ж.Болор