“Moon Dance” хамтлаг Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд уран бүтээлийн дээжээ өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол залуусын “Moon Dance” бүжгийн хамтлаг байгуулагдаад 5 жил болж байгаа ч дэлхийн чансаатай тэмцээнд оролцож амжилт гаргасаар байна. Тус хамтлагийнхан өнгөрсөн 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 01- ний хооронд Англи улсад болсон “Blackpool Dance Festival-2018” бүжгийн спортын олон улсын тэмцээнд латин формейшн бүжгийн төрлөөр оролцож хоёрдугаар байрын шагнал хүртэж байв. Дэлхийд алдартай олон хамтлаг оролцдог, 90 гаруй жилийн уламжлалтай тус тэмцээнд манай гарагийн өнцөг булан бүрээс нас насны шилдэг тамирчид өрсөлддөг ихээхэн нэр хүндтэй тэмцээн юм. "Moon Dance” хамтлаг өнгөрсөн жил Австри улсын Вена хотод болсон бүжгийн спортын ДАШТ-нд оролцож дэлхийн шилдэг 6 хамтлагийн нэгээр тодорсон.
Тус хамтлагийн дасгалжуулагч багш О.Оюунбат, О. Саранхүү, хамтлагийн ахлагч Б.Алтанхөлөг нарын удирдлага дор 22 бүжигчин тамирчин амжилтаас амжилт руу тэмүүлж явна. Саяхан тус хамтлагийнхан Монгол Улсын шилдэг бүтээн байгуулагч Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн баяр наадамд урилгаар орролцоод ирлээ. Одоо удахгүй болох дэлхийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Энэ удаагийн тэмцээн ОХУ-д болох тов гарсан ч Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учир өөр газар хийхээр товлосон.

Ж.Батсайхан