Сонгодог урлагийн шилдэг бүтээлүүд төв талбайд эгшиглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, УДБЭТ хамтран “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Сонгодог урлагийг дэмжигч, үзэгч болон гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид болон нийслэлийн иргэддээ зориулан дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон шилдэг бүтээлийг дээжлэн толилуулсан юм.
Үдшийн цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож үг хэллээ. Тэрбээр “Бороо хур орсон энэ сайхан үдэш сонгодог урлагийн гайхамшгийг мэдрэхээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хуран цугласан нийслэлчүүд та бүхэндээ оройн мэнд хүргэе. Улаанбаатар хот урлагийн хот гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж энэ хөтөлбөрийнхөө хүрээнд иргэддээ зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь энэхүү сонгодог урлагийн үдшийн арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ нь Үндэсний их баяр наадмын цуврал арга хэмжээний нээлт болж байгааг та бүхэндээ дуулгая. Дэлхийн сонгодгуудыг төв талбайдаа эгшиглүүлж зохион байгуулдаг улс орон ховор байдаг. Тэгвэл нийслэл хот дэлхийн урлагийн хотуудтай эн зэрэгцэх сайхан уламжлалыг бий болгож 4 дэх жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үдшийг та бидэнд толилуулж, сонгодог урлагийн сайхан ая эгшгээр бэлэг барьж байгаа УДБЭТ-ын хамт олондоо баярлалаа. УДБЭТ бол Азидаа анх удаа мэргэжлийн сонгодог урлагийн театр болсон. Улаанбаатар хот аялал жуулчлалын төв болоход сонгодог урлагийн гүйцэтгэх үүрэг их юм. Цаашдаа Монголын сонгодог урлагийг дэлхийн түвшинд хүргэхээр дэмжин ажиллана” гэлээ.

Сонгодог хөгжмийн үдэш тоглолтод Ж.Пуччини, “Чио Чио Сан” дуурийн хэсгээс, В.Моцарт “Увдист лимбэ” дуурийн Зарастрогийн ари, П.И.Чайковский “Хунт нуур” балетын цагаан хунгуудын адажио зэрэг сор болсон 20 орчим бүтээлийг толилуулав. Мөн БНСУ-ын дуучид тоглолтод оролцсон бөгөөд А.Дворжак “Лусын дагина” дуурийн лусын дагинын ари БНСУ-ын дуучин Ким Нам Ён, Ж.Пуччини “Жанни Скикки” дуурийн Лауреттагийн ари БНСУ-ын дуучин Ли Ён Сүк, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари БНСУ-ын Лю Хен Сүн нар үзэгчдэд толилууллаа.
Дэлхийн сонгодгуудыг нийслэлчүүддээ толилуулсан УДБЭТ-ын хамт олон 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдээр ард түмэндээ үйлчилжээ . Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ ийнхүү “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнээр эхэллээ. Энэ сарын 11-ны өдөр төв талбайд “Улаанбаатарын үдэш”, 12-нд “Монгол сонгодог-3 “тоглолтыг нийслэлчүүддээ толилуулахаар бэлтгэл ажил нь дуусжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.