Тайванийн музейд буй Монголын түүхийн дурсгалуудыг дижитал хэлбэрээр үзэх боломж бүрдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, Тайванийн Хааны ордон музей өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монголын талыг төлөөлж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Тайванийн Хааны ордон музейн дарга Лэн Жөэ Ий нар гарын үсэг зурав. Ингэснээр тус музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалыг дижитал хэлбэрт оруулан үзэсгэлэн гаргах, каталог болгон хэвлэх боломжтой болж байна.

Тайванийн Хааны ордон музейн дарга Лэн Жөэ Ий хэлэхдээ, “Тайванийн Үндэсний хааны ордон музейд хадгалагдаж байгаа Монголын түүхтэй холбоотой тэр дундаа Юань гүрэнтэй холбогдох бичгийн болон эд өлгийн дурсгал олон бий. Одоогоор статистик тоо гараагүй ч Монголын судлаачидтай хамтран нэгдсэн тоо баримт гаргана. Цаашид Богд хааны ордон музей, Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байна. 2019 онд нээх үзэсгэлэнгээр Тайванийн ордон музейд хадгалагдаж байгаа Монголын түүхэн дурсгалуудыг дижитал хэлбэрээр үзүүлнэ. Энэ музейд Чингис, Хубилай хааны эх хөрөг, бусад хаадын хөрөг зураг, Юань гүрний түүхэн дурсгалууд ч хадгалагддаг. Мөн эдгээр дурсгалыг ном болгон хэвлэснээр Монголын уншигчдад улсынхаа түүхтэй танилцах боломж нээгдэнэ” гэв.
ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, “Манай ШУА-ийн судлаачид Тайванийн Эзэн хааны ордон музейн ном бичиг судрын тасагт ажиллаж, 3 боть каталогийн эхний хоёр ботийг бэлэн болгосон. Энэхүү каталогит Чингис хааны хөргөөс эхлээд Монголын их хаад хатдын зураг, түүхэн дурсгал болон тэр үеийн бичиг баримт, ном судрын сурвалж орно. Харин биет үзвэрийн тасагт буй үзмэрүүдийг дижитал хэлбэрт оруулж авчирна. Ерөнхийдөө XIII зууны үе болон түүнээс хойшхи Монголын түүхийн ховорхон дурсгал сурвалжууд бий” хэмээлээ.
Түүнчлэн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Дэлхийд гарсан монгол өв” томоохон хэмжээний цуврал төсөл хэрэгжүүлж байгаа аж. Уг төслөөр Европын улс орнууд, Петроград, Унгар, Иран, Иракт хадгалагдаж буй түүхэн сурвалжуудыг каталогижуулан ном болгожээ.

Э.Энхсаруул
Гэрэл зургийг Н.Батбаяр