Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын шилдгүүд шагналаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-07-10 13:37:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын амжилт, хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн одон, медаль хүртээлээ.

Шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БСШУС-ын сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат нар гардуулав. 

Монгол Улсын Гавьяат цолоор ахмад зохиолч А.Шартолгой, “Орхон” их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проектор Н.Баатаржав, Булган аймгийн шатрын Сөрт клубын багш Ж.Пүрэвсүрэн, ШУТИС-ийн тэргүүлэх профессор Г.Ухнаа, МУГЖ, Булган аймгийн хөгжимт жүжгийн театрын дуучин, найрал дууны багш Т.Оюунцэцэг, Монгол Улсын начин Д.Гомбосүрэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ХААИС-ийн Аграэкологийн  сургуулийн багш Т.Оюунчимэг, ХААИС-ийн Инноваци, бизнесийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Ж.Санжжамц, Сити их сургуулийн дэд захирал Г.Төртогтох, БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн ажилтан Д.Хишигбуян, Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Б.Энхбаатар нар тус тус энгэрээ мялаалаа.

Алтан гадас одон:
  • Т.Амаржаргалан, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга
  • М.Болд, “Хас гоёл” ХХК-ийн дизайнер
  • Б.Бат-Энх, ахмад багш
  • Х.Доржмаа, Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн ахмад багш
  • Амарсайхан, ахмад багш
  • Л.Энхтуяа, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн мэргэжилтэн
  • М.Энхтуяа, Ерөнхий боловсролын 51-р сургуулийн орос хэлний багш
  • Н.Нарантуяа, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургууль, багшийн хөгжил хариуцсан менежер
  • Б.Отгон, “Энэрэл” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтэн
  • М.Отгонбаяр, "Шилдэг" ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш
  • Ш.Оюунцэцэг, “Монгол костюмс” ХХК-ийн оёдолчин
  • Л.Оюун-Эрдэнэ, МУИС-ийн ахмад багш
  • А.Өнөрцэцэг, Боловсролын зээлийн сангийн ерөнхий нягтлан бодогч
  • С.Тунгалаг, Монголын хөдөөгийн боловсролын төвийн тэргүүн
  • З.Туул, Азийн хөгжлийн банкны төслийн шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
  • Л.Туяа, Нийслэлийн ерөнхий боловсролын 51-р сургуулийн ахмад багш
  • Ш.Хандаа, ахмад багш
Хөдөлмөрийн хүндэт медаль:
  • С.Алтантуяа, Монгол хэл сургалт судлагааны төвийн судлаач багш
  • Г.Ариунтунгалаг, “Монгол костюмс” ХХК-ийн оёдолчин
  • А.Аюуш, ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын сургуулийн ахлах багш
  • Ж.Ганбаатар, Монгол хэл сургалт судлагааны төвийн гүйцэтгэх захирал
  • Г.Гончигдорж, Монгол хэл сургалт судлагааны төвийн судлаач багш
  • Ц.Гүнбилэг, ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын сургуулийн багш
  • Т.Даваасүрэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн мэргэжилтэн
  • М.Золжаргал, МУИС-ийн профессор
  • Л.Оюунчимэг, ахмад уран бүтээлч, оёдолчин
  • Ц.Өнөрбаяр, “Хүслийн өнгө” ХХК-ийн дизайнер
  • Г.Сэвжидсүрэн, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч
  • Ц.Тунгалаг, Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн хими, биологийн багш
  • Т.Уянга, Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн биеийн тамирын багш
  • Б.Хишигбаяр, Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн математикийн багш
  • М.Энхжаргал, МУБИС-ийн багш
Засгийн Газрын хүндэт өргөмжлөлөөр спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, тус яамны Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.Тунгалаг, Барилга, хот байгуулалтын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Баярсайхан “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдгээр тус тус шагнуулсан юм. 
Ж.Болор
相关新闻