Сайншандад Гэр бүлийн талбай байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд суманд Гэр бүлийн талбай барьж байна. Энэхүү талбай нь ахмад буурлуудын нарлах суух сандал, сүүдрэвчтэй, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх нөхцлийг хангасан гудамж, талбайтай, гэрэлтүүлэгтэй, орчин үеийн шийдлийг хангасан тохижилттой юм.
Тус талбайн хөрөнгийг Дорноговь аймагт уул уурхайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй "Цайрт минерал ХХК" нийгмийн хариуцлагын хүрээнд бүрэн дааж байгаа бөгөөд долдугаар сарын 27-29-нд болох Говийн тавдугаар Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойн наадмаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт хот суурин газрын өнгө үзэмжид нөлөөлөхүйц, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зохион байгуулалт шинэчлэлт хийнэ гэсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Х.Эрдэнэбулган