Хямд өртөгтэй орон сууц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд хямд өртөгтэй орон сууц барихаар боллоо.
Даланжаргалан суманд 24 айлын орон сууц, Айраг суманд 36 айлын орон сууцyы барилгын ажлыг “Элит конкрет ХХК” төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж, 2019 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар аймгийн Засаг даргатай гэрээ байгууллаа.
Орон сууцны нэг ам метр талбайн өртөг 750 мянган төгрөг бөгөөд иргэд төлбөрөө гурав хувааж төлөх боломжтой аж.
Дашрамд дурдахад аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хийж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнД хямд өртөгтэй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг аж.

Х.Эрдэнэбулган