Өвлийн бэлтгэлээ базааж эхлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-07-21 17:17:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулагдсан билээ. Уг ажлын хэсэг энэ удаад анхны хурлаа хийж аймаг, сумын өвс тэжээлийн нөөц хангалттай бүрдүүлж, өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхлэхийг  сум, агентлагийн дарга нар  болон холбогдох байгууллагад анхаарууллаа. 

Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангаж буй талаар хариуцсан байгууллага тухай бүр хяналт хийж, харилцан уялдаа холбоотой ажиллахаар болсон байна. Мөн энэхүү ажлын хэсгийнхэн 32 заалт бүхий мал ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, 23 заалт бүхий төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг тус тус баталлаа. Наадмын маргааш намар гэдэг. Өнгөрсөн өвөл хаврыг хөдөөгийн малчид отор нүүдэл ихтэй зүдэрч давсан. Тиймээс энэ өвлийг давах бэлтгэлээ одооноос хангаж эхлэх хэрэгтэй байгааг онцлон ярилцлаа.
Уг хурлаар цаг үеийн байдлын талаар мөн ярилцсан юм. Үер усны аюулаас айл өрх, байгууллага бүр сэргийлж бэлэн байдалд байх, ил далд цахилгааны холболтуудыг шалгаж арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцоллоо. Ханбогд, Баян-Овоо суманд үерийн улмаас олон айлын эд хөрөнгө сүйдэх, хүний амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэлтэй байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

 Д.Мишигсүрэн


相关新闻