Үерийн улмаас орон байргүй болсон иргэдэд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-23 14:00:23
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон үерийн гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон 3-р багийн Т.Цогтсайхан, 6-р багийн Н.Саруул-Эрдэнэ нарынхыг гэртэй болголоо.

Энэхүү гэрийг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа гардуулан өгсөн бөгөөд үерийн улмаас орох орон байргүй болсон зарим иргэдэд гэр олгох эл ажил аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилын өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийгдэж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻