Амьд хөгжмийн тоглолтоор залуусыг хорт зуршлаас татгалзахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгтэй энэ сарын 28-нд “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтод соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулав.
Аливаа нэгэн хорт зуршлаас татгалзахад уриалж буй тус тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачилгаар оролцож, нийт 300-аад залуучууд үзэж, сонирхсон бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзсэн байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Шинээр байгуулагдаж буй залуу хамтлагуудыг олон нийтэд таниулж, уран бүтээлийг дэмжих нь чухал байдаг. Иймээс залуучуудын амралт чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх зорилгоор “Гэрэлтүүл” аяны хүрээнд алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа. Цаашид дуу, хөгжим сонирхогч залуучуудыг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.

Ж.Болор