Олон улсын гэрэл зургийн наадамд Монгол сурагчид оролцох эрхтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулдаг “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль-2018”/International Youth Photo Festival/-д энэ оноос эхлэн Монгол Улс албан ёсоор оролцох эрхтэй боллоо.
Тус фестиваль нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн тэмцээн юм. Монгол талаас уг наадамд оролцох ажлыг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/ санаачлан зохион байгуулж байна. Энэ удаагийн фестивальд оролцох сонгон шалгаруулалтад "Үй Цай" бүрэн дунд сургууль, "Шинэ Монгол" ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, "Монгол Тэмүүлэл" лабoратори сургууль, Багануур дүүргийн Лаборатори түшиц "Боловсрол" цогцолбор сургууль, 52 дугаар сургууль, 11 дүгээр сургууль, Сүхбаатар дүүрэг "Эрдэмтөгс" сургууль, Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл тавдугаар сургууль, Говь-Алтай аймгийн тавдугаар сургууль гэх мэт хот, орон нутгийн 20 орчим сургуулийн 40-өөд сурагч бүтээлээ ирүүлснээс эцсийн шалгаруулалтад Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдын бүтээл шалгарчээ.

Шалгарсан тус сургуулийн гурван сурагчийн Улаанбаатар хотоос Япон улсын Хигашикава хотод очих болон бусад бүх зардлыг зохион байгуулагч тал хариуцаж байгаа юм.

Ж.Болор