“Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин, соёлын наадам өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-04 07:30:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2018" шашин, соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ эхэлнэ.

Уг наадмыг НЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтан дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд албан ёсны нээлт өнөөдөр 11.00 цагт болох юм. Наадмын хүрээнд өнөөдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахих юм. Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраан дааж явдаг хэмээн бурханы шашинд үздэг байна.

Мөн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн болохоос гадна хүчит бөхийн барилдаан эхэлнэ.
Ч.Ариунболд
相关新闻