Завханд ХДХВ, БЗДХ өвчний гаралт өмнөх оноос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-08-06 19:22:33

Завхан/МОНЦАМЭ/.Завханы ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний Энэрэл төвөөр өнөөдрийн байдлаар 192 хүн үйлчлүүлжээ. Мөн БЗДХ өвчин илрүүлэх шинжилгээнд бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 85.4 хувь нь шинжилгээнд бүрэн хамрагдсан байна.
Түүнчлэн 11 сумын нөхөн үржихүйн насныхан, аймгийн Политехникийн коллеж,  МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ын харъяа Хөгжим бүжгийн коллежийн оюутан нийт 2100  хүнийг үзлэгт хамруулжээ. Тус төв нь үзлэгт хамруулахаас гадна сайн дурын зөвлөгөө шинжилгээний газраас залуучууд болон, өсвөр үеийнхэнд онцгойлон сургалт зөвлөгөөг ганцаарчилсан, танхимын хэлбэрээр олгожээ. ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг аймгийн хэмжээнд 58 хүнд хийж, шинээр илэрсэн 11, давтан 9 хүнийг хяналтанд авч эмчилсэн байна.  Өнөөдрийн байдлаар Завханд БЗДХ өвчин өмнөх оноос 1.5 хувиар буурсан байна. Энэ нь нийт халдварт өвчний 50 орчим хувийг эзэлж байна хэмээн Энэрэл төвөөс мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

相关新闻