Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилох саналыг өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг Засгийн газар хэлэлцээд дэмжсэн байна.
Энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон аж.
Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татах гэнэ.
Б.Дэлгэрмаа нь Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй юм.
Б.Туул