Алтны роялтиг 2.5 хувь болгосон хуулийн хугацаа ирэх онд дуусгавар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-11 20:41:09
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Алтны роялтиг 2.5 хувь болгосон хуулийн хугацаа ирэх онд дуусгавар болох бөгөөд хуулийн хугацааг сунгуулах талаар холбогдох газарт хандахаар  төлөвлөж буйг Төвбанкны мэргэжилтнүүд онцлов.

Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор алтны  сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг ирэх 9 дүгээр сарын сүүлчээр  орон нутагт нээх юм байна.

Сорьцын лабораторийг байгуулснаар орон нутагт нь алт худалдан авах боломж бүрдэж, алт тушаалтын нийлүүлэлтийн явц олон шат дамжлага дамжихааргүй болж байна. Түүнчлэн алт үйлдвэрлэгчид Монголбанкны  тухайн өдрийн ханшаар алтаа тушаах боломж бүрдэх юм.  Өнгөрсөн онд алтны тушаалт нэмэгдэж, 700 гаруй сая ам.доллараар валютын нөөцийг нэмсэн бол энэ онд 800 сая ам.доллар давах хүлээлттэй байна.
相关新闻