Махны экспортын хэмжээ 2.8 дахин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны хагас жилийн байдлаар манай улс нийт 20320.1 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 44.9 сая ам.доллар буюу 110.6 тэрбум төгрөгийн орлого олоод байна.
Тодруулбал, эхний зургаан сарын байдлаар 9557.6 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 8868.5 тонн адууны мах, 775.6 тонн хонь болон ямааны мах, 620 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Дээрх дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2.8 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Манай улс 2017-2018 онд 27.9 мян.тонн үхрийн мах, 43.6 мян.тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ, хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж, махны төрөл тус бүрээр авч үзвэл, адууны махны экспорт 1.5 дахин их, хонины болон ямааны мах 4.3 дахин их, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 8.1 дахин их тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй ААН байна. Сүүлийн үед дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, махны экспортыг нэмэгдүүлж, 2020 он гэхэд жилд 100 мянган тоннд хүргэх зорилт тавьсан билээ.

Б.Болд