Хүдэр сумын Цагдаагийн хэсэг шинэ авто машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагдаагийн хэсэг шинэ авто машинтай боллоо.
Хөдөөгийн иргэдийн амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс энэхүү автомашиныг өгч байгаа аж. Энэхүү “УАЗ” фургон авто машиныг Цагдаагийн Ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Хүдэр сум дахь Цагдаагийн хэсэгт олгосныг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд гардуулан өглөө.

Ч.Отгонцэцэг