Цэвэрч хотын төлөө залуус нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-08-31 12:39:41
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хамтын хүчээр эх нутгаа хөгжүүлэх эрхэм зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтынхоо хүрээнд сум бүр өөр өөрийн онцлогийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын залуус “Бүтээлч залуучууд-2018” өдөрлөг зохион байгуулжээ. “Цэвэр хотын төлөө” уриан дор зохион байгуулсан уг өдөрлөгийн хүрээнд залуучуудын санаачилга, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг нэлээд хийжээ. Энэхүү сайхан нутгаа хөгжүүлэх үйлсэд залуус бодитой хувь нэмрээ оруулж байгаа гэнэ. Энэ удаа Хөтөл хотын 11-р байр, 17-р байрны бичил хорооллуудын дунд хогийн цэг байршуулах ажил амжилттай хийгджээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻