Сумын малчдын бодит орлого нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-05 12:48:05
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сум мал бүхий иргэдийнхээ сүү цагаан идээг зах зээлд борлуулах ажлыг хэрэгжүүлэхээр олон жил хөөцөлдсөн байна. Энэ жил эл ажлаа амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.
Тус суманд үйл ажиллагаа явуулж байга "Глобал номадик" ХХК сумынхаа малчдын хотноос сүүг нь худалдан авч, бүтээгдэхүүн хийж экспортод гаргахад хамтран ажилласнаар малчид болон мал бүхий иргэдэд ашиг тусаа өгч өрхийн бодит орлого сард 500.0-нэг сая төгрөгөөр нэмэгдсэн ахиц гаргажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻